Хятадууд хөл хориог эсэргүүцэж байна

2 жил, 5 өдөр өмнө

Хятад улс вирусийн  кластеруудыг устгахын тулд “Тэг КОВИД” стратегийг баримталж байгаа боловч хатуу хөл хорио нь  эдийн засгийг нь сүйрүүлж байгаа юм. Хятадын өмнөд хэсгийн Гуанжоу хотод олон хүн “КОВИД-19”-ийн эсрэг хатуу арга хэмжээ авахыг эсэргүүцэн жагсаад байна. Даваа гарагийн орой Хайжу дүүрэгт хүмүүс цагдаагийн машиныг онхолдуулж байгааг олон нийтийн сүлжээнд нийтэлсэн дүрс бичлэгүүдээс харагдаж байна. Хятадад өнгөрсөн лаваа гарагт 17.772 шинэ халдвар бүртгэгдсэн нь дөрөвдүгээр сараас хойших хамгийн өндөр тохиолдол юм. Хайжу нь Гуанжоуд бүртгэгдсэн КОВИД-19-ийн  тохиолдлын дийлэнх хувийг эзэлж байнаГуанжоу хотод даваа гарагт 5000 гаруй шинэ халдвар бүртгэгдсэн байна. Бусад аймгаас ирсэн хэдэн зуун мянган цагаач ажилтан Хайжу дүүрэгт нэхмэлийн үйлдвэрт ажиллаж байгаа бөгөөд тэд хатуу түгжрэлийн талаар гомдоллож байна. Олон сая хүн хөл хорионд орсны улмаас жижиглэнгийн худалдаа жилийн өмнөхтэй харьцуулахад 0.5 хувиар буурчээ. Мягмар гарагт Коммунист намын тэргүүлэгч сонин болох “People's Daily”  нийтлэлдээ Хятад улс “Тэг Ковид" бодлогыг эргэлзэлгүйгээр хэрэгжүүлэх ёстой” гэж бичжээ. Орон нутгийн намын албан тушаалтнууд шинэ дэгдэлтийг зогсоохын тулд асар их дарамт шахалтанд орж байгаа юм.