2 жил, 5 өдөр өмнө
Эдийн засгийн байнгын хороогоор Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр концесс, тендер нэрээр улс төрчид хулгай хийж байгааг хатуу шүүмжилсэн юм. Тэрээр энэ үеэрээ Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарыг төсвөөр хулгай хийж мэргэшсэн хулгайч гэдгийг онцолсон юм.
Б.Энхбаяр УИХ-ын гишүүн
Би нэг сайдын нэр хэлж байгаад 439 сая долларын зээл авч, төсөв дээр тусгасан гэж хэлсэн. Гурван жил сайдаар ажиллах хугацаандаа 439 сая долларын зээл аваад төсөвт тусгасан. Түүнийг ард түмэн төлж байна. Тэрийг хүртэж байгаа нь өөрөө, сонгогчдоо авлигадаж ялж байна. Ямар өндөр өртөгтэй суудал вэ. 439 сая доллараар нэг хүнийг сайд дарга болгох гэж, сонгогчдыг нь эрхлүүлэх гэж...Тэгээд татвар төлөгчдийн мөнгөөр, нийт ард түмэн төлөөд сууж байдаг. Ямар үнэ цэнтэй суудал вэ. Одоо тэр сайд маань энэ хуулийг хэрэгжүүлэх гээд Эдийн засгийн хөгжлийн сайд болчихсон.
Яг энэ схемээр, төсвийн хуулиар мэргэшсэн хүн учраас би Ч.Хүрэлбаатарыгмэргэшсэн хулгайч гэж хэлсэн. Үүнийг нь судлаад үзэхээр ерөөсөө их хуралд танилцуулахгүй. Өөхөнд бочихсон. Юу юм бүү мэд. Төсөвт олон улсын зээлээр хүлээсэн үүрэг гэдэг ганц өгүүлбэрээр сууж байгаа. Та бүхэн анзаараарай. 2 их наяд, 3 их наяд нэг тэрбум доллар жил бүр. Нөгөө нөхрийг сайд, дарга болгоход сонгогчдыг хахуульдахад зориулж гадаадаас зээлсэн мөнгийг бид жил бүр нэг их наядаар төсөвт суулгаж байна. Тэрний задаргааг ерөөсөө УИХ-д танилцуулдаггүй.
Бид нарт бөөн дүнгээр танилцуулдаг. Олон улсын өмнө хүлээсэн зээлийн гэрээгээр хүлээснээ төлөхгүй бол Монгол Улс дефольт болно, баларна, сүйдэлнэ. Тэгэхээр та хэд үүнийг батлахаас өөр аргагүй гэж хэлдэг. Сангийн яамныхны жижүүрийн үг шүү энэ. Яг ийм замаар төсвийн хулгай хийгээд мэргэшсэн байгаа юм. Төсвийн хулгай дабль нэмэх нь хуулийн хулгай. Тэгэнгүүт мэргэшсэн хулгайч болчихож байгаа юм.
Tsahiur.mn