Гар буу барин бусдыг сүрдүүлсэн этгээдүүд өмнө нь хүчиндэх, мансууруулах бодис хэрэглэсэн хэрэгт шийтгэгдэж байжээ

2 жил, 9 сар өмнө

Цагдаагийн Ерөнхий газраас буу ашиглаж, бусдыг дээрэмдсэн этгээдийн талаар мэдээлэл хийлээ.

ЦЕГ: "Гуравдугаар сарын 1-ний өдрийн 03:06 минутанд Баянгол дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн цэнгээний газрын өмнө гар буу гаргаж айлган сүрдүүлж, танхайраад байна гэсэн дуудлага мэдээллийг ирүүлсэн. 

Дуудлага мэдээллийг тус дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс шуурхай шалгаад 32 настай эрэгтэй Э. 26 настай эрэгтэй Э нар нь үйлдсэн болохыг олж тогтоогоод Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс дайчлан баривчилсан. 

32 настай эрэгтэй Э-гийн хувьд өмнө нь дээрэмдэх, хүчиндэх, хүн алах гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан. Өнгөрсөн оны есдүгээр сард хорих ангиас суллагдсан байна. 26 настай эрэгтэй Э нь эрхэлсэн тодорхой ажилгүй. Өмнө нь мансууруулах эм сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байсан этгээдүүд байгаа." гэлээ.