2 жил, 9 сар өмнө
Бусдын толгой дээр кофе асгасан Б.Ариунзаяагийн хэрэг олон нийтийн бухимдлыг төрүүлээд буй.
Өнөөдөр МУИС-Хууль зүйн сургууль түүнийг сургуулиас хөөх эсэх талаар хэлэлцэж Б.Ариунзаяаг сургуулийн зүгээс 14:00 цаг хүртэл өөрийн биеэр ирж тайлбарлах шаардлага хүргүүлсэн байна.
Хохирогч охины аав нь охины минь толгой дээр кофе асгачихаад "Би том прокурорын охин, та нар намайг яаж ч чадахгүй" гэсэн байна лээ гэх мэдээллийг өгөөд байсан юм.
Тэгвэл Б.Ариунзаяагийн аав өмгөөлөгч Г.Батбаяр нь 2021.05.03-нд өмгөөлөглөгчийн эрхээ хасуулж байжээ. Монголын өмгөөлөгчдийн холбооноос өнөөдөр/2022.03.03/ үүнийг мэдэгдэл болгон гаргасан байна.