Залуу гэр бүлд ээлтэй “Сүлд хотхон”

3 жил, 5 сар өмнө

Нийслэлийн “А” бүсэд буюу Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо КТМС-ийн зүүн хойно 12 давхар 3 блок, 225 айлын “Сүлд хотхон” сүндэрлэж байгаа билээ. Манай хотхон нь дотроо 4 давхар худалдаа, үйлчилгээний төвтэй байхаар төсөвлөгдсөн. Ногоон байгууламжтай, улсын сургууль, цэцэрлэг, үйлчилгээндээ ойр, оршин суугчдын тав тух, эрүүл аюулгүй орчинд амьдрах хэрэгцээ шаардлагыг бүрэн хангаж чөлөөт цагаа гэр бүлээрээ аз жаргалтай өнгөрүүлэх нөхцлийг бүрдүүлсэн цогцолбор хотхон юм. 
Бид залуу гэр бүлүүдийг дэмжих зорилготойгоор анхны бүрэн хэмжээний төслөө төлбөрийн таатай нөхцлөөр санал болгож байгаа билээ. Учир нь залуу гэр бүл урьдчилгаа мөнгөө төлсөн ч банкны өндөр шалгуур, нийгмийн даатгал, барьцаа хөрөнгө зэрэг олон асуудал ар араасаа ундран байртай болох хүсэл мөрөөдөл болон үлдэх ч тохиолдол олон . Тэгвэл манай хотхоны 1-4 өрөө байруудаас та урьдчилгаа 30 хувийг төлж, үлдсэн 70 хувийг нь компанийн 5 жилийн хугацаатай ХҮҮГҮЙ зээлээр худалдан авах боломжтой. 
Төслийн эхлэх хугацаа:      2021 оны 2 дугаар улирал
Төслийн дуусах хугацаа:    2022 оны 1 дүгээр улирал
Төслийн захиалагч:             “Colors Tech” компани
Төслийн гүйцэтгэгч:             “Colors Tech” компани
Цаг хугацаа хувьсан өөрчлөгдсөн ч үнэ цэнээ алдахгүй байхаар орчин үеийн загвар, дизайныг тусгасан зөв зохион байгуулалт, цэлгэр цонхтой байхаар загварчилсан нь байгалийн гэрлийн тусгал, өрөөний зай талбай ашиглалт сайтай болгосон гээд олон давуу талыг танд мэдрүүлнэ. 
Шинээр сүндэрлэж байгаа “Сүлд хотхон” нь Монгол Улсын барилгын чанар, норм, стандартын дагуу европ технологиор баригдаж байгааг танд дуулгахад таатай байна. Манай хотхон 8 баллын газар хөдлөлтөд тэсвэртэй, 60 хувийн цутгамал хийцлэлтэй, давхартаа 6-7 айл байхаар төлөвлөгдсөн ба өндөр хурдны хос цахилгаан шат, давхар бүрдээ 24 цагийн камержуулалтын систем, айл бүрийн тагт битүү шилэн хаалттай, гадна, дотор автомашины зогсоолтой таны хүсэлд нийцэхүйц орон сууцны хотхон билээ.
“Сүлд хотхон”-ы захиалагч, гүйцэтгэгчээр ажиллаж байгаа “Colors Tech” ХХК нь 2011 оноос барилга угсралтын чиглэлээр, тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа туршлагатай учраас та бидэнд эргэлзэх хэрэггүй. Бид нийслэл болон орон нутагт олон төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд хийж гүйцэтгэсэн ажлуудаас товч дурдвал,
Баянзүрх дүүрэгт байрлах “Зүүн хүрээ” шилтгээн 
Баянгол дүүрэгт байрлах Монголын Үндэсний их сургууль
Хан-Уул дүүрэгт байрлах “Ханбогд” хороолол
Буянт-Ухаа спорт цогцолборын хажууд байрлах 1300 айлын “Шүрт” хотхоны барилга угсралтын ажлуудыг 100 хувь хариуцаж, амжилттай хийж гүйцэтгэсэн юм. 
Бид энэ удаад залуу гэр бүлүүдийг дэмжихээр “Сүлд хотхон” орон сууцны төслийг хэрэгжүүлж эхлээд байна.