3 жил, 5 сар өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.05.27/ боллоо. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Монгол Улс өнөөдрийн байдлаар 4,7 сая тун вакцин татан аваад байна. Өчигдөр 100 мянган тун "Файзер" вакцин татан авсан тул уг вакциныг жирэмсэн болон эрүүл мэндийн шалтгаантай хүмүүст хийхээр төлөвлөлөө. Өнөөдрийн байдлаар 53 мянган жирэмсэн эмэгтэй байна. Тэд ЭМЯ-ны зөвлөмжийн дагуу, сайн дураараа вакцинжуулалтад хамрагдана. Мөн "Vero cell" вакцинд хамрагдаж амжаагүй хөхүүл ээжүүд байгаа бол "Файзер" вакцинд хамрагдах боломжтой. Хавсарсан эмгэгтэй жирэмсэн эмэгтэй эмчийн зааврын дагуу, сайн дурын үндсэн дээр вакцин хийлгэх боломжтой гэдгийг сануулмаар байна.
Монгол Улс хилээ зургаадугаар сарын 1-нд нээхээр төлөвлөж байна. Эх орондоо ирж буй Монгол Улсын иргэдэд заавал вакцинд хамрагдсан байх ёстой гэсэн шаардлага тавихгүй" гэлээ.