Хунтайж Харри: Хааны удмын гишүүн байхад ''Трүмений шоу'' киноны гол дүр мэт ХОРИГДМОЛ санагддаг байлаа

3 жил, 6 сар өмнө

Уэльсийн Хунтайж Харри өөрийн ''хунтайж'' гэсэн алдраасаа татгалзаж, одоо Хенри Чарльз Алберт Девид нэртэй болсон.

2018 онд хааны удмын язгууртны амьдралаасаа татгалзаж, АНУ-д амьдрахаар ирсэн хунтайж Харри өөрийн өмнөх амьдралаа ''амьтны хүрээлэнгийн амьд үзмэр'' мэт санагддаг байсан хэмээн зүйрлэв.

Prince Harry, Meghan Markle timeline before Oprah interview - Los Angeles  Times

Тэрбээр 2018 онд өөрийн эхнэр Мeган Маркл болон хүү Арчигийн хамтаар АНУ-д нүүн ирсэн бөгөөд Лос Анжелес хотод шинэ амьдралаа эхлүүлээд буй. Харри нэгэн алдартай сэтгэл зүйчийн эрхлэн явуулдаг подкастад орох үедээ өөрийн амьдралаа ''Трүмений шоу'' кинотой адилтгасан юм.

Truman Show Movie Review

Уг кинонд нэгэн өнчин хүүг реалити шоуны найруулагч эр өргөн авч, түүний бүхий л амьдралыг 24 цагийн турш дэлгэцээр гаргадаг. Анхны алхам, хичээлийн эхний өдөр, анхны үнсэлт, хурим зэрэг бүхий л зүйлс зохиомол, түүний эргэн тойрны хүмүүс бүгд жүжигчид. Гэсэн Трүмен өөрийгөө реалити шоунд оролцож байна гэдгээ мэдэхгүй. Түүнийг дэлхий даяар хэдэн тэрбум хүн үзэж байгааг ч тэр мэдэхгүй.

Meghan and Harry beg for privacy — but are hungry for attention

Хунтайж Харри язгууртнуудын амьдралыг яг л Трүмен шоутай адилхан гэж хэлэхдээ байнга олны нүдэнд өртөж, хувийн амьдралд нь хувийн гэх зүйл үлдээгүй байсан гэдгийг онцолсон юм.

''Би яг л амьтны хүрээлэнд байдаг амьтан шиг, эсвэл Трүмен шоуны гол дүр шиг мэдрэмж авч байсан. Би 20 насанд хүрэх үедээ л язгууртны амьдралыг орхиж жирийн хүн шиг амьдарна гээд шийдчихсэн байсан. Гэсэн ч надад зориг дутаж байсан. Мегантай учирсан хойноо л энэ бүгдийг орхих зоригтой болсон.'' гэжээ.