Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Эрүүл мэнд
Боловсрол
Спорт
Дэлхий
Технологи
Бусад
Хөгжлийн банк “Авлигын эсрэг менежментийн тогтолцоо ISO37001” стандартыг нэвтрүүлж байна.
Б.Амгалан: Хөгжлийн банкны олон улсын жишигт нийцсэн “Тогтвортой санхүүжилтийн хүрээ” бодлогын баримт бичгийг Moody’s Ratings "Сайн” гэж үнэллээ
Наймдугаар сарын 30-ны өдөр үл хөдлөх хөрөнгийн албадан дуудлага худалдаа болно
Хөгжлийн банк ногоон зээлийн хэмжээг 2030 он гэхэд 15 хувьд хүргэх зорилготой
Танилц: Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төслүүдийн нэг
Фитч агентлаг Хөгжлийн банкны зээлжих зэрэглэлийг хэвээр үлдээж, Watch negative ангиллаас гаргалаа
Хөгжлийн банкны тогтвортой санхүүжилтийн баримт бичгийг Moody’s Ratings баталгаажууллаа
Дональд Трамп 2024 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ
АТГ: Х.Болорчулуун нарын албан тушаалтнуудад холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн
Б.Энхбаяр: Ч.Хүрэлбаатар бол төсвийн хуулиар мэргэшсэн хулгайч!
Баянгол дүүргийн хороодын албан хаагчидтай өргөтгөсөн шуурхай зөвлөгөөн зохион байгууллаа
2 сар, 10 өдөр өмнө
Баянгол дүүргийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг өнөөдөр (2024.05.31) Хороодын албан хаагчдын өргөтгөсөн шуурхай зөвлөгөөн хэлбэрээр зохион байгууллаа. Шуурхай зөвлөгөөнийг дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар удирдан явуулсан бөгөөд 1-34 хорооны Засаг дарга, зохион байгуулагч, нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч, олон нийтийн байцаагч, үйлчлэгч нар гээд нийт 485 албан хаагч оролцлоо.
Зөвлөгөөний үеэр 1-34 хороонд хийж хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний талаар болон Баянгол дүүргийн хэрэглэгчийн үнэлгээний 2024 оны нэгдүгээр улирлын тайланг танилцууллаа. Тодруулбал, Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтэс нь зөвлөх үйлчилгээний SIKA байгууллагатай хамтран сүүлийн хоёр жил дараалан дүүргийн иргэдээс хэрэглэгчийн үнэлгээний судалгааг түүврийн аргаар авч байгаа юм.
Энэ удаагийн хэрэглэгчийн судалгаанд Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар, харьяа хэлтэс, 34 хороод, Өрхийн эрүүл мэндийн төвүүдээс сүүлийн 1 жилийн хугацаанд үйлчилгээ авсан 850 иргэнийг хамруулсан ба судалганд оролцсон иргэд Баянгол дүүргийн төрийн байгууллагуудын үйлчилгээний ерөнхий үнэлгээгээр сэтгэл ханамжийн үнэлгээ 3.61 буюу сэтгэл ханамж сайн гэж үнэлсэн байна.
Мөн дүүрэг, хороонд хэрэгжүүлсэн ажлуудын сэтгэл ханамжийг судалвал гарааш буулгаж тохижилт, бүтээн байгуулалт хийсэн, сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж буй нь иргэдийн сэтгэлд хамгийн их нийцсэн буюу 3.31 индексээр өссөн үзүүлэлттэй гарчээ.
Хурлын төгсгөлд дүүргийн Засаг дарга хороодын Засаг дарга болон хороодын албан хаагчдад хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй байдлыг хангах, аюулгүй орчинг бүрдүүлэх, СӨХ-дын цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах тал дээр анхаарч ажиллахыг үүрэг болголоо.
Их уншигдсан
Токиогийн олимп яагаад цуцлагдахгүй вэ?
Жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулж 100 мянган тун "Файзер" вакцин авчээ
ДЭМБ чинээлэг орнуудыг вакцинаа буурай орнуудад хандивлахыг уриалж байна
СЕХ: Иргэдийн сонгох эрхийг хангах ажилд халдвар хамгааллын дэглэмийг чанд сахина
Таеквондогийн “Их багш”-ийг Гавьяат дасгалжуулагч цолонд тодорхойлжээ
Олимпийг эсэргүүцэх япончуудын тоо нэмэгджээ
"Борхүү"-г Дархан цаазат Богдхан ууланд нутагшуулна
Н.Түвшинбаяр өөрийн хүсэлтээр МҮОХ-ны Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа ТАТГАЛЗАНА
УИХ 2022 оны улсын төсвийг эцэслэн баталлаа
Эх орондоо ирэх иргэдээс вакцинд хамрагдсан байхыг ШААРДАХГҮЙ